|

Лиз Трасс Володимир Зеленьскийгийн урилгыг хүлээн авч Украинд айлчлах болжээ

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс Володимир Зеленьскийгийн урилгыг хүлээн авч Украинд айлчлах болсон байна. Зеленьский Трасстай утсаар ярих үедээ түүнийг айлчлал хийхийг урьсан аж. Трасс даваа гарагт (2022.09.05) Ерөнхий сайд болох сонгуульд Риши Сунакыг ялж Их Британийн удирдагч болсон билээ.

Зеленьский түүнтэй утсаар ярьсан тухайгаа “Шинээр Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон Лиз Трасстай ярилцсан анхны гаднын орны удирдагч боллоо. Түүнийг Украинд айлчлахыг урьсан. Мөн Их Британийн ард түмэнд Украинд үзүүлж буй эдийн засаг, зэр зэвсгийн тусламжид нь талархал илэрхийллээ. Их Британи бидэнд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэх нь Украины хувьд маш чухал гэж үзэж байна” хэмээн жиргэсэн аж. Өмнө нь Борис Жонсон Украинд хоёр удаа очиж, айлчлал болгондоо эдийн засаг, зэвсгийн тусламж үзүүлэхээ амлаж байсан.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments